ЭМИКС ЭРҮҮЛ ХӨРС

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

Улаанбаатар хот болон хүн ам нягтран суурьсан бусад суурин газруудад хөрсний болон агаарын бохирдол нь гэр хороололын нүхэн жорлон, бохир усны цоонгийн ариун цэврийн нөхцөл байдлаас шууд хамааралтай байдаг. Энэ бохирдол нь гэр хороолол нэмэгдэн тэлхийн хирээр эрс нэмэгдсээр, цэвэр гэх ангилалтай хөрс Улаанбаатар хот орчимд байхгүй болсон тухай Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэнгээс мэдэгдсээр байна. Иймд манай компани нь тулгамдаад байгаа уг асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор гэр хороололын айлуудын ахуйн хэрэглээний нүхэн жорлон, бохир усны цооног зэргийг ариутган цэвэрлэх, байгал орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ЭМИКС бүтээгдэхүүнийг ард иргэдийн хэрэгцээнд санал болгож байна.


Гэр хороолол болон зуслан гээд хүн ам нягтран суурьшсан суурин газруудад хөрсний болон агаарын бохирдол нь нүхэн жорлон, бохир усны цоонгийн ариун цэврийн нөхцөл байдлаас шууд хамаарч байдаг. Улаанбаатар хотын хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг тодорхой цэгүүдэд хар тугалга, зэс, цайр зэрэг хүнд металлын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-35 дахин ихэссэн байна. Энэ бохирдол нь гэр хорооллын айлууд тэлэхийн хэрээр улам бүр нэмэгдсээр, цэвэр гэх ангилалтай хөрс нийслэл хот орчимд байхгүй болсон талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаа харуулж байна.
Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл хэмээх хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байна. Энэхүү хорт бодисууд нь урт хугацааны туршид цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч таатай орчинг бүрдүүлж байдаг. Шивтрийн хий нь төв цэвэрлэх байгууламж, хог хаягдлын ялзрал ихтэй Улаан чулуут, Нарангийн энгэрийн хогийн цэгүүдээс болон ил задгай бие засах газруудаас ялгардаг. Энэхүү хий нь хорт хийн төрөлд хамаарагддаг бөгөөд ихсэх тусам жирэмсэн эхийн урагт нөлөөлж, ургийн гажигтай хүүхэд төрөх, цаашлан үргүйдэлд хүргэх зэрэг хор уршигтай юм. Агаар, хөрсний бохирдлын эсрэг онцгой нэгэн бүтээгдэхүүнийг худалдаалж эхлээд байна. ЭМИКС хэмээх энэхүү бүтээгдэхүүн нь гэр хорооллын айлуудын нүхэн жорлон, бохир усны цооног зэргийг ариутган цэвэршүүлэх, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй органик онцгой бүтээгдэхүүн юм.

“ЭМИКС ХӨХ” Гэр хороололын жорлон, муу усны нүхийг цэвэршүүлэхэд зориулсан бүтээгдэхүүн Байгалийн цеолитболон тусгайлан зориулагдсан бичил биетнүүдийн иж бүрдэл юм. Цеолит нь хаягдал бохирыг хурдацтай боловсруулан задалхаас гадна тэдгээрийг органик бордоо болгон хувиргах чадвартайгаараа онцлог юм. Бичил биетнүүд нь уураг болон өөх тосыг задлах чадвартай тул бохирт агуулагдаж буй өөх тосны хэмжээг 60%-80% хувь багасгана.

ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ:
-Бүх төрлийн органик болон ургамлын гаралтай хог хаягдлыг дээд зэрэглэлийн фермент, аминохүчлээр баяжуулсан органик бордоо болгон эрчимтэй боловсруулах чадвартай.
-Ялзмаг болж задрах хугацааг хурдасгана.
-Амьтан үржүүлгийн газрын ялгадас болон шэвтэрийн үнэрийг арилгана.
-Эрүүл ахуй,ариун цэвэрийн үзүүлэлтийг дээшлүүлнэ.
-Үйлдвэрийн болон ахуйн хаягдал усны өөх тосыг цэвэрлэх боломжтой.
-Хүн, амьтны ялгадасны задарлыг хурдасгана. 

ЗАРЦУУЛАЛТ:
1 тонн бохирт 0.5-1 литр бодисыг 5-10 дахиних усанд шингэлж хэрэглэнэ. 

“ЭМИКС НОГООН” Ургацыг нэмэгдүүлж хөрсний эрдэс болон бичил биетний харьцааг тэнцвэржүүлнэ.Хөрсөнд агуулагдах усанд амархан уусдаг бодис болох фосфор, төмөр, зэс, марганецболон бусад эрдэсүүдийг хуримтлуулан зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.

УГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЧ ТУС:
-Хөрсийг эрүүлжүүлэн ердийн шимийг нь нөхөн сэргээнэ
-Хөрсний чийгийг тодорхой хэмжээнд тогтоон барина.
-Ургацын хэмжээг нэмэгдүүлэн боловсрох хугацааг богинсгоно
-Ургаж буй жимс, ногооны амт чанарыг сайжруулна
-Жимс үрэнд агуулагдаж буй нитратын хэмжээг багасгаж, хадгалах хугацааг уртасгана
-Ургамлын дархлааг сайжруулж, хэт халалт, хурайшилт, хөлдөлтөнд тэсвэртэй чанарыг сайжруулна
-Хүн болон гэрийн тэжээвжр амьтанд аюулгүй. 

АШИГЛАХ ЗААЛТ:
-Хаврын хөрс боловсруулалт
-Тариалалтын өмнөх үрийн боловсруулалт
-Ургамлын хөгжлийн бүх үе шатанд тэжээл өгөх
-Хөрсний намрын боловсруулалт 

“ЭМИКС УЛБАР ШАР” Ургамал болон хөрсийг эрүүлжүүлэн хортон шавьжнаас хамгаалхадзориулсан бүтээгдэхүүн