ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ

БИДНИЙ ТУХАЙ

“АНИФЛО” ХХК-ийн ТОВЧ ТАНИЛЦУУЛГА ЭРХЭМ ЗОРИЛГО: “ЭРҮҮЛ НОГООН ЭХ ОРНОО ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ҮЛДЭЭЕ” КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА: Монгол орны болон Улаанбаатар хотын ногоон байгууламжинд өөрсдийн хувь нэмэр оруулах зорилгоор 2007 онд манай компани нь байгуулагдсан. Тэр цагаас эхлэн манай компани зүлэгжүүлэлтийн болон нөхөн сэргээлтийн ажлыг чанарын өндөр түвшинд хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэсээр ирсэн. Бид өндөр даралттай холимогийн тусламжтайгаар зүлэгжүүлэх сүүлийн үеийн нано технологийн аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Үүний дагуу “Шингэн зүлэг” тарих технологийн тусгай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг АНУ-ын “Profile” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч болсон юм. Манай компани нь захиалагч бүрийн хөрсний шинж чанарт ( ялангуяа pH-т ) тохирсон саармагжуулагч бүтээгдэхүүнүүдийг тусгайлан урьдчилан үйлдвэрлэн зөвхөн тус газарт ашигладаг онцлогтой. Бид олон сортын зүлэгний үрийг Монгол орныхоо эрс тэрс уур амьсгалд тэсвэртэй эсэхийг 5 жилийн хугацаанд туршсны эцэст зөвхөн дасан зохицох чадвартай сортуудаас захиалагчийн хүсэлтийн дагуу холимог зохион тарьж байна. Захиалагчийн хүсэлтийн дагуу зүлэгний ургалтын үеийн арчилгааг хийж 15-20 жилийн баталгаа олгоно.

ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ

ТЕХНОЛОГИЙН ДАВУУ ТАЛУУД: 

– ҮР ДҮН 99 ХУВЬ 

– 80 ГРАДУС ХҮРТЛЭХ НАЛУУ ГАЗАР ЗҮЛЭГЖҮҮЛХЭД НЭН ТОХИРОМЖТОЙ 

– БАЙГАЛЬ ОРЧИНД ХОХИРОЛ УЧРУУЛАХГҮЙ (ТОР, ТӨМӨР, ДАРУУЛГА ХЭРЭГЛЭХГҮЙ) 

– ХӨРСНИЙ ЧИЙГИЙГ ТОГТООН ҮРИЙГ ХӨРСНИЙ ГАДАРГУУД НЯГТ НААЛДУУЛДАГ 

– ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙН ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАДАГ 

– МАШ БОГИНО ХУГАЦААНД ИХ ТАЛБАЙГ ЗҮЛЭГЖҮҮЛЭХ ЧАДАЛТАЙ 

ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ БОЛОХ САЛБАРУУД: 

– ЗАМ, БАРИЛГЫН ХАЖУУ ТАЛЫН ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ 

– ҮЕРИЙН ДАЛАНГИЙН ХАЖУУ ТАЛЫН ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ 

– ТҮЙМЭР БОЛОН ҮЕРИЙН ДАРААХ ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ

 – УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ 

– НӨӨЦИЙН ХӨРС БА ШОРООН ОВООЛОНГ ЗҮЛЭГЖҮҮЛЭХ

 – БИЕИЙН ТАМИРЫН ТАЛБАЙГ ЗҮЛЭГЖҮҮЛЭХ